top of page
Хүүхэд бүрийн өнөөдрийн амжилтанд хүрсэн түүх өөр

ЦАСЧИХЭРИЙН ТҮҮХ
/7 НАСТАЙ ХҮҮ/

Тохирсон зөв арга хэмжээ ба гэр бүлийн хичээл зүтгэл ямар үр дүнд хүрч чадахын жишээтэй танилцана уу:

"Танай АВА-д хамрагдаад оношоо гээх хэмжээнд нэлээд сайжирсан хүүхдүүд байдаг уу?" гэж заримдаа ээж аавууд асуудаг.

 

Тэгвэл энэ удаад анх аутизмын олон шинжүүд илэрч байсан боловч одоо оношийн шалгуураа хангахгүй болох хэмжээнд сайжирсан нэгэн хөөрхөн хүүгийнхээ түүхийг хүргэж байна.

 

Та бүхэн гол нь энэхүү үр дүнг гаргахад гэр бүлийн оролцоо ямар байсныг анзаарч уншаарай:

Screen Shot 2024-06-21 at 09.49.04.png

ЦАСЧИХЭРИЙН ЭЭЖИЙН ДУРСАМЖ: 

Анх хүүгээ өөр байгааг анзаарсан тэгээд оношлуулаад хүлээн зөвшөөрч чадахгүй хэцүү байсан. Аутизмын сонгодог бүх шинж манай хүүд байсан. Толгой цохих, Өлмий дээрээ явах, Алгаа таших, Нүдний булангаар харах, Гараа нүднийхээ урд гараа эргэлдүүлэх, сэгсрэх, Нүднийхээ булангаар харах, Хүнтэй ярихгүй, Нэрээр нь дуудах үед харахгүй, Тоглоомыг зориулалтын дагуу тоглодоггүй, дээш нь өрдөг, Заасан зүг рүү харахгүй, өөрөө юм заахгүй, Команд ойлгодоггүй, Их уйлдаг гэх мэт. Тухайн үед Анд, Аутизм судлалын хүрээлэн л оношилгоо хийдэг байсан.

 

2017 онд 2 нас хагастай байхад нь Аутизм судлалын хүрээлэнд очоод Аутизмтай гэдгийг мэдсэн. Тэгээд Аутизм судлалын хүрээлэнд оношилгоонд орох гэсэн цаг авсан чинь 6-н сарын дараа байна гээд 2018 онд 3-н сард 3 нь настайд нь оношлуулсан.

2020 ОН: ЦАСЧИХЭР АУТИЗМ БА БУСАД ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АКАДЕМИЙН АВА ТЕРАПИД ХАМРАГДАЖ ЭХЛЭВ. 

Цасчихэр анх академийн АВА терапид хамрагдах үедээ "Хүүе, хамаагүй болохгүй шүү" зэргээр заримдаа 4 хүртэл үгээр ярьж чаддаг боловч, зарим энгийн эд зүйл, үйл явдлыг нэрлэж чадахгүй зэрэг үе тэнгийнхэнтэй харьцуулахад хэл ярианы хоцрогдолтой байснаас гадна хамгийн гол нь дасаагүй орчин, зүйл дээрээ удаан хугацаанд стрессдэж уйлах, багшийн хүсэлт, даалгаврыг "үгүй" гэж ихэнхдээ зөрүүдэлдэг, нүүр царайны хувирал нь хэлсэн үг ойлгосон шинжтэй боловч асуултад хариулахгүй байх нь их, бусад хүүхэдтэй хамтран тоглохдоо бэрхшээлтэй (хуваалцаж чадахгүй, ямар нэг зүйл таалагдахгүй бол бусад хүүхдийг цохиж авах хандлагатай) хүү байсан.

ЦААШИД ГАРСАН ЦАСЧИХЭРИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД 

Цасчихэрийн хэл ярианы чадвар хурдан сайжирч одоо үеийнхнээсээ дутахгүй өөрийн үзэл бодлоо илэрхийлж, бусадтай харьцаж чаддаг болсон.

 

Гэхдээ хамгийн чухал нь бусдын дунд амжилттай сурч амьдрахад нь өөрт нь нэлээд саад болох байсан зан авирын асуудлууд багасаж арилсан. Жишээлбэл өөрөө аутизмтай хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар энд тэндээс уншиж судалж, хүүхэдтэйгээ ажилладаг ээж нь хүртэл үгэндээ оруулж чадахгүй хэвээр байхад манай АВА терапистуудын үгэндээ яаж сайн оруулаад байгааг гайхаж туршлага сонирхож байлаа.

4 настайдаа энгийн эд зүйл, үйл явдлыг 1 үгээр нэрлэж мэдэхгүй байсан Цасчихэр маань цаг хугацаа, ирээдүй цагийн ойлголт, хийх зүйлээ төлөвлөх, үйл явдлын дарааллыг тоочих зэрэг чадварыг харуулж байна.

Цасчихэрийн ахисан түвшний асуултад хэрхэн хариулж буйг харуулсан бичлэг.

Аутизмтай хүүхдийн үр дүнд хайртай дотны хүмүүс асар чухал нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Хамгийн гол нь элдэв батлагдаагүй туршилтын зүйл хэрэглэх, эсвэл оношийг хүлээн зөвшөөрөхгүй цаг алдахаас илүү нотолгоонд суурилсанд терапид тууштай хамруулахын зэрэгцээ гэр бүлийн зүгээс тохирсон байдлаар харьцах, арга хэмжээ авах маш чухал байдаг. 

ЦАСЧИХЭРИЙН АМЖИЛТАД ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ЭЭЖИЙН ХЭРХЭН ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАЖ БАЙСАН ВЭ? 

Би хүүтэйгээ хамт байх үе бүрдээ таван алхам алхлаа, улаан аяганд бүлээн ус хийгээд ууж байна гээд л хийж байгаа алхам, үйлдэл бүрээ үгээрээ хэлж хийдэг байсан.

 

Бас аль болох байнга гадуур дагуулж явдаг байсан. Харсан үзсэн болгоноо үгээрээ хэлж өгдөг байсан.Бид хоёр өглөө болгон 9 цаг гээд ажилдаа гарч байгаа юм шиг хамт гараад 2, 3 сургалт дамжаад орой 5,6,7 гэхэд хоёулаа ядарч унах гэсэн хүн орж ирдэг байсан.

 

Миний хамгийн эхлээд бодсон зүйл бол хүмүүстэй харилцаанд л оруулах хэрэгтэй юм байна, хүүхдээ нууж болохгүй юм байна гэсэн зүйл байсан.

ЦАСЧИХЭР 6 НАС ХҮРЧ СУРГУУЛЬД ОРЛОО
Screen Shot 2024-10-22 at 16.57.24.png
ЦАСЧИХЭР СУРГУУЛИА СОЛЬСОН НЬ

"Хөөрөх Тавцан" нь хүүхдийг ялгаварлахгүйгээр амжилттай сургах зорилтын хүрээнд 1 ангид 2 аутизмтай хүүхдийг элсүүлэн авахын зэрэгцээ нэмэлт шаардлагатай тусгай сургалт, терапид сурагчдадаа Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийн мэргэжилтнүүдээр дамжуулан хамруулдаг ерөнхий боловсролын сургууль юм.

Screen Shot 2024-10-22 at 16.57_edited.j
ЦАСЧИХЭР 6,7 НАСТНУУДЫН ТАЕКВОНДОГИЙН  ХУРДАН ӨШИГЛӨЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАН
Screen Shot 2024-10-22 at 17.52.30.png
СУРЛАГЫН ХОЦРОГДОЛТОЙ БАЙСАН ЦАСЧИХЭР МААНЬ СУРГУУЛИЙНХАА "ҮСЭГЛЭЛИЙН ХААД" ТЭМЦЭЭНД БУСАД ХҮҮХДҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨЖ АНГИДАА МӨНГӨН МЕДАЛЬ АВСАН.
Screen Shot 2024-10-22 at 17.55_edited.jpg

Цасчихэр хэдийгээр боломжийн сайн ярьж сурсан боловч гэрийн ойролцоох сургуульдаа 1р ангид суралцах хугацаандаа багшийнхаа үг, шаардлагыг биелүүлэхгүй, хоосон дэвтэртэй ирдэг байсан тул өөрт тохирсон нэмэлт сургалттай сургуулийг сонгон шилжих шаардлага гарсан.

 

Мөн бүлгийн хичээл дээр хичээлээ ойлгох, бие даан хичээллэх, ангийн багшийнхаа үгэнд орохоос татгалзах, ангийнхантайгаа найз нөхөдтэй болоход саад бэрхшээл болж байсан зан авирууд, хичээлийн хоцрогдол дээрээ академийн мэргэжилтнүүдийн нэмэлт сургалтыг авснаар улам бүр бие даан суралцах болон харилцаа нийгэмшлийн чадвараа хөгжүүлж байна.

 

Цасчихэр маань тэмцээн уралдаанд амжилттай оролцох, найзтай болох зэрэг амжилтуудыг үзүүлсээр байгаад баяртай байна :)

Screen Shot 2024-10-22 at 17.24.45.png

Урам зориг өгөх амжилтын түүхүүд цуврал #4

bottom of page