Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
Урам зориг өгөх амжилтын түүхүүд
Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академийн зүгээс та бүхэнд аутизм дотроо ямар олон янз байдаг, хүүхдийн онцлог, ямар арга хэмжээ авсан болон гэр бүлийн зүгээс хэрхэн оролцсноор ямар үр дүнгүүд гарч болох, мөн нотолгоонд суурилсан мэдээллүүдийг бид манай АВА терапид хамрагдсан хүүхдүүдийнхээ тухай урам зориг өгөх цуврал түүхүүдээр дамжуулан хүргэж эхэлж байна.
Хүүхэд бүрийн өнөөдрийн
амжилтанд хүрсэн түүх өөр
ЭРХЭМЭЭГИЙН ТҮҮХ
2024.01.14
- Унших хугацаа 7 минут
Шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ зүйлийг суралцах сонирхолтой болсон Эрхэмээ маань урт замыг туулсан билээ.
Ээж, аавынхаа эрдэнэ болж төрсөн Эрхэмээ бага байхдаа дуу чимээнд хэт мэдрэг бөгөөд болон орчны ялимгүй өөрчлөлтөд стрессдэж удаан хугацаанд уйлдаг, тайвшруулж сатааруулахад амаргүй хүү байв.
ЯЛГУУНЫ ТҮҮХ
- Унших хугацаа 7 минут
- 2024.01.14
Бид охиноо нэг л өөр байгааг 1 насны төрсөн өдрөөр нь мэдсэн. Зөндөө олон гоё тоглоом, барби, плаж, хүүхдүүд байхад харахгүй, тоохгүй, хамт тоглохгүй уйлаад л байсан. Тэр төрсөн өдөр бол уйлсаар байгаад л дууссан. Тэгээд 3н настайд нь оношлуулж Аутизмын хүрээний эмгэгтэй гэдгийг нь мэдсэн.