Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
АУТИЗМ ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АКАДЕМИЙН ТҮҮХ
2014 он
Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академийг үүсгэн байгуулагч Б. Солонго нь хүний их эмч бөгөөд АНУ-ын Хүний их эмчийн лицензийн шалгалтуудад (United States Medical License Examination Clinical knowledge step 1, 2 and Clinical Skill) тэнцэж албан ёсны лицензээ (ECFMG Certificate) 2013 аваад байх үед нагац дүү нь аутизмтэй байж болзошгүй шинжүүд (хэлд орохгүй байх, сонсох чадвартай боловч нэрээр нь дуудах эсвэл харилцах үед нүүр нүд рүү хардаггүй гм) улам илрэх болсныг ажигласан боловч аутизмтэй эсэх болон хэл ярианы хөгжлийн хоцрогдлыг шалтгааныг нь тогтоодог байгууллага Монголд тухайн үед байгаагүй.
2016 он
Б. Солонго эмчийн нагац дүү нь хэлд орохгүй хэвээр байсан төдийгүй хөгжлөөрөө улам бүр хоцрох болсон бөгөөд явдаг байсан хувийн цэцэрлэг нь цаашид сургахаас татгалзсан ба ийм асуудалтай олон хүүхэд, гэр бүл Монголд байдаг, аутизмтэй хүүхдэд эрт интервенци хийх нь чухал ач холбогдолтой байдаг ч манай улсад харамсалтай нь ийм үйлчилгээ үзүүлдэг ямар ч байгууллага байхгүйг олж мэдсэн. Иймд Монгол улсад аутизмын хүрээний эмгэгт үр дүнтэй эмчилгээний аргуудыг сурах, үнэлгээ хийж сурах зорилгоор АНУ-ын Засгийн Газрын нэр хүндтэй Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргасан нь дэмжигдсэн. Улмаар дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгт ордог бөгөөөд АНУ-ын хамгийн том боловсролын сургууль болох Columbia University, Teachers College-д хөгжлийн бэрхшээл, тэр дундаа Тусгай боловсрол, Зан үйлийн сэтгэл судлал, Харилцааг нэмэгдүүлэх орлуулах хэрэгслийн интервенцийн чиглэлээр нарийн мэргэшиж Магистрын зэргээ хамгаалсан. Суралцах хугацаандаа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд бидний ойлгодог уламжлалт эмчилгээний арга (ж: ямар нэг эм бэлдмэл уух, мэс ажилбар) биш харин Зан үйлийн сэтгэл судлалд суурилсан АВА эмчилгээ, Тусгай боловсрол, техник технологийн дэвшлүүд гэдгийг ойлгож энэ чиглэлээр нарийсан суралцсан бөгөөд аутизмын хүрээний эмгэгээс гадна бусад хөгжлийн бэрхшээлүүдтэй хүүхэд, иргэдийн амьдралын чанарыг ч сайжруулахад туслах олон төрлийн интервенцийн аргыг суралцах боломж олдсон.
2017 - 2018 он
Б. Солонго эмч нь 2017, 2018 онуудад Колумбын Их Сургуульд суралцах хугацаандаа Нью-Йорк хотод Learning Spring, NYC гэсэн Дан аутизмтэй хүүхдүүдийн сургууль, Giilern Brewer School, NYC 2,8-10 насны хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн хувийн сургууль, Fred S. Keller School, NYC – Колумбын Их сургуулийн бааз АВА сургууль, NYC Autism Charter School: Хүнд хэлбэрийн Аутизмтэй хүүхдүүдийг авдаг улсын сургууль, John A. Coleman School: 0-21 хүртэл насны эрүүл мэндийн маш хүнд өвчний улмаас Эмнэлэгт амьдардаг хүүхдүүдэд хичээл заадаг хүүхдийн эмнэлэг дээр байрладаг сургууль, Manhattan Children’s Center (MCC) 5 - 21 насны аутизмтэй хүүхэд авдаг АВА зэрэг сургуулиудад дадлагаа хийж, Магистрын зэргээ амжилттай хамгаалж, Хөгжлийн бэрхшээлийн мэргэжилтэн болон ECFMG Certified хүний их эмч гэсэн хавсарсан мэргэжилтэй Монголын анхны хөгжлийн бэрхшээлийн мэргэжилтэн болсон.
2019 он
Б. Солонго эмч нь Колумбын Их Сургуулийг төгсөж ирээд эх орондоо 2019 оны 8 сард Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академийг байгуулсан.
2020 оноос хойш
Анх Солонго эмч 2 АВА терапистийг бэлтгэн 8 хүүхдийг л АВА терапид хамруулах боломжтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо үйл ажиллагаа маань өргөжин тэлсээр 10 гаруй АВА терапист 40 гаруй хүүхдэд АВА терапи, тусгай сургалт, хэл засал, ААС терапийн үйлчилгээ үзүүлж, 500 гаруй хүүхдэд хөгжлийн хоцрогдол ба Аутизмын нарийвчилсан үнэлгээ хийж, гэр бүлд нь сургалт зөвлөгөө өгөөд байна.
Энэ хугацаанд манай АВА терапид тууштай хамрагдсан хүүхдүүд бүгд ямар нэг байдлаар үгээрээ ярьж сурах, өөрийгөө болон бусдыг гэмтээх зэрэг тохиромжгүй зан авирын асуудлуудаа арилгуулж, бусадтай харилцах, тоглох дуртай болох, зарим нь оношоо гээх зэрэг олон бахдам амжилтыг үзүүлсэндээ (дэлгэрэнгүйг манай "амжилтын түүх" хэсгээс) бид баяртай байна.
Мөн хэдийгээр манай олон төрлийн интервенцийн дүнд хүүхдүүд маань эрчимтэй сайжирч байсан ч сургуулийн насны аутизмтай хүүхдүүдэд тохирсон сургалт олдохгүй, ялгаварлан гадуурхалт ихтэй байсан тул Хөөрөх Тавцан Тэгш хамруулах бага сургуультай хамтын ажиллагаа тогтоож манай мэргэжилтнүүд тус сургуульд тодорхой квотоор элсэн суралцаж буй аутизмтай хүүхдүүдэд Тусгай хэрэгцээт боловсрол, АВА терапи, Хэл засал, ААС терапи зэрэг шаардлагатай нэмэлт ганцаарчилсан сургалтыг орсноороо тэдгээр хүүхдүүдийг сурлага, хөгжлийн хоцрогдлоо эрчимтэй нөхөж, зан авирын асуудлаа багасгуулж, үе тэнгийнхнийхээ дунд амжилттай сургаж байна!
Мөн Ротаракт Youth Avenue, Австралийн засгийн газар, Зориг сан, Австралид төгсөгчид зэрэг сайхан сэтгэл байгууллага, хувь хүмүүс бидний үйл ажиллагааг дэмжиж олон чухал сургалтын хэрэгслээр хангаж, хүүхдүүдийн маань үр дүн, цаашид илүү олон хүүхэд, гэр бүлд хүрэх боломжийг ихэд нэмэгдүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.