top of page
Хүүхдээ Аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсоны дараа ээж аавуудын сэтгэл санаа удаан хугацаанд санаа зовниж эргэлзэж байсан бол оношоо мэдсэндээ харьцангуй тайвширдаг бол зарим ээж аавууд маш ихээр хямарч сэтгэлээр унадаг. Бид таныг ойлгож байна.
Та мянган мянган онцгой хүүхдүүдтэй хүчирхэг ээж аавуудын нэг болж үргэлж итгэл найдвараа алдалгүйгээр илүү хүчирхэг байж онцгой төрсөн хүүхэддээ сайхан ирээдүйг бэлэглэх аялал энэ мөчид эхэлж байна.
СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛАХ
МАНАЙ ХҮНДЭТ ХАНДИВЛАГЧИД
Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академи нь хэл ярианы бэрхшээл, аутизмтэй, болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний үйл ажиллагаанд сайхан сэтгэлийн туслалцаа дэмжлэг маш их билээ. Бид өөрсдийнхөө болон онцгой хүүхдүүдийнхээ өмнөөс хандивлагчиддаа гүн талархаж байгаагаа илэрхийлж байна!
Үүсгэн байгуулахад тулгуур багана болсон хандивлагчид
Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийг аутизм болон бусад хөгжлийн бэрхшээлийн чиглэлийн олон улсын түвшний үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэхэд үүсгэн байгуулагч Б.Солонго эмч нь АНУ-ын Засгийн газрын олон улсад нэр хүндтэй Фулбрайтын тэтгэлэгт (DOS) хамрагдаж байна.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг Нью-Йорк дахь Колумбын Их Сургуульд Зан үйлийн сэтгэл судлал ба хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр Магистрын зэрэг хамгаалан суралцахад Колумбын Их Сургуулиас төгсөгчдийн холбооноос томоохон хэмжээний санхүүгийн дэмжлэгийг үүсгэн байгуулагч Б.Солонго эмчид олгосон юм.
Хүндэт хандивлагч байгууллагууд
Техник Технологийн Дээд Сургууль нь манай интервенци эмчилгээнд хамрагддаг хүүхдүүдэд маань зориулан дотор танхимд зориулсан биеийн тамирын иж бүрэн бүрдлийг урлаж бэлэглэсэн юм. Аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдэд спорт хөдөлгөөн хөгжилд нь чухал эерэг нөлөөтэй байдаг.
Хүндэт хандивлагч хувь хүмүүс
Dear Eva, Lara, Serena, Batsukh Chantsaldulam on behalf of Autistic and Other Exceptional Children’s Academy of Mongolia, we would like to express our deepest gratitude for sending us your beloved toys all the from Switzerland! Our children enjoy them very much and as you know, play skills are particularly important for developing the much needed skills such as language, communication, and social skills for our special children. :)
С. Лхагва-Очирын гэр бүлээс манай үйл ажиллагаанд маш олон төрлийн тоглоомуудыг бэлэглэсэнд баярлалаа. Интервенци эмчилгээний чухал хэсэг нь тоглоом байдаг бөгөөд өвөрмөц олон төрлийн тоглоомуудын сонголттой байх нь эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлнө. Баярлалаа танай гэр бүлд.
ШУТИС ГУУС-ийн ахлах багш (PhD) Ж.Ундаръя нь манай үйл ажиллагааг дэмжин сургалтанд ашиглах 4 самбар болон олон тоглоомуудыг манайд бэлэглэлээ. Интервенцийн сургалтанд ашиглах, багш боловсон хүчин бэлдэхэд самбарын хэрэглээ өндөр байна. Мөн АВА интервенцид тоглоомуудын хэрэглээ их байдаг. Баярлалаа танд.
ШУТИС ГГТС-ийн багш Б.Соёлмаа нь манай үйл ажиллагаанд олон төрлийн тоглоомуудыг бэлэглэсэнд баярлалаа. Интервенци эмчилгээний чухал хэсэг нь тоглоом байдаг бөгөөд өвөрмөц олон төрлийн тоглоомуудын сонголттой байх нь эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлнө. Баярлалаа танай гэр бүлд.
Франц улсаас С. Буянбаатарын гэр бүлээс манай аутизм болон хөгжлийн эмгэгийн интервенци эмчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдэд зориулан үсэрч тоглодог трамполинийг бэлэглэсэнд баярлалаа. Үсэрч тоглох нь аутизмтай хүүхдүүдэд интервенци эмчилгээний завсарлагаанаар чухал хэрэгтэй тоглоом нь болдог. Баярлалаа танай гэр бүлд.
Гоёо Трэйвэл компаний хамт олон захирал Р. Гоёцэцэг нь манай аутизм болон хөгжлийн эмгэгийн интервенци эмчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдэд зориулан Хоол хийх заслын өрөөний тохижилтонд шаардлагатай мөнгөн хандив болон зан үйл заслын өрөөнд трамполинийг бэлэглэсэнд баярлалаа. Баярлалаа танай байгууллага хамт олонд .
FLSmidth компаний хамт олон захирал Оргил нь манай аутизм болон хөгжлийн эмгэгийн интервенци эмчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдэд зориулан Спортод суурилсан заслын өрөөний тохижилтонд шаардлагатай мөнгөн хандив бэлэглэсэнд баярлалаа. Баярлалаа танай байгууллага хамт олонд .
Бидний үйл ажиллагааг дэмжин аутизмтай хүүхдүүдэд хэрэгцээт тусламжийг үзүүлж, тэдний амьдралыг эерэгээр өөрчлөхөд тусалсан сайхан сэтгэлт хандилагч нартаа баярлалаа.
bottom of page