top of page

ТАНЫ ОРОЛЦОО

Аутизм ба бусад онцгой хүүхдүүдийн академи нь ашгийн бус байгууллага бөгөөд манай АВА интервенци эмчилгээ нь аутизмын хүрээний эмгэгийн хамгийн өндөр үр дүнтэй эмчилгээ бөгөөд хөгжлийн бэрхшээлээ даван туулах, хоцрогдлоо нөхөх, авъяас чадвараа нээн илрүүлэх, бие даан амжилттай амьдрах чадваруудыг эмзэмших зэргээр амьдралд нь эерэг олон өөрчлөлтүүдийг авчирдаг юм. Гэвч манай багш хүүхдийн харьцаа маш бага (ихэвчлэн 1:1), өндөр өртөгтэй протокол, сургалтын материал, хэрэгслүүд ихээр ашиглагддаг, чадварлаг терапист, багш, сургагч нарын бэлдэхэд удаан хугацаагаар (хэдэн жилээр) бэлдэх зэрэгт маш өндөр зардал шаардагддаг.
Хэрэв та бидэнд илүү олон хүүхэд, гэр бүлд (ялангуяа орлогын түвшин доогуур) туслах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан илүү олон чухал үйлчилгээг нэвтрүүлэхэд туслахыг хүсвэл танд дараах сонголтууд байна:

Хувь нэмрээ оруулах

Gardener

Мөнгөн хандив тусламж

Таны өгсөн мөнгөн хандив тусламж  бидний нэвтрүүлж буй аутизмтэй хүүхдэд чухал шаардлагтай АВА эмчилгээ, оношилгоо үнэлгээ,  интервенци эмчилгээ, ээж аавуудын сургалт болон дараа дараагийн нэвтрүүлэх олон үйлчилгээнд зарцуулагдах бөгөөд та өөрийн оруулсан хувь нэмрийн үзүүлэлтийг (ж: таны ивээн тэтгэсэн хүүхэд хэрхэн өөрчлөгдөж байгаа) харах боломжтой юм.

Donation Boxes

Тусламжийн бусад хэлбэр

Манай АВА эмчилгээ гол төлөв  тоглоомын аргаар явагддаг тул хүүхдийн ном болон тоглоомууд бидний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Та манайд ном болон тоглоом хандивлаж аутизм болон хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдийн амьдралд бодит эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой.

Handshakes

Сайн дурын ажилтан болох

Хэрэв та эсвэл таны хүүхэд сагс тоглодог, төгөлдөр хуур дардаг, зураг сайн зурдаг, эсвэл сайн бүжиглэдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүйд эерэг нөлөө үзүүлэхийг хүсдэг, хүүхдээ хүнлэг сайхан сэтгэлтэй, зөв төлөвшилтэй болгон хүмүүсжүүлэхийг зорьдог бол  манай байгууллагаас удахгүй хийж эхлүүлэх олон сонирхолтой арга хэмжээнд хүүхдээ болон гэр бүлээрээ  оролцуулцох боломжтой.

Бидний үйл ажиллагааг дэмжин аутизмтай хүүхдүүдэд чин сэтгэлийн тусламжийг үзүүлж, тэдний амьдралыг эерэгээр өөрчлөхөд тусалсан сайхан сэтгэлт хандилагч нартаа баярлалаа.

bottom of page