top of page
Therapy

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГОО

Аутизмын хүрээний эмгэгийг оношилдог лаборатори эсвэл багажийн шинжилгээ гэж байдаггүй тул аутизмыг тусгай мэргэшсэн эмч эсвэл хөгжлийн бэрхшээлийн мэргэжилтэн CARS 2 (Childhood Autism Rating Scale), ADOS (Autism Diagnostic Observation Schedule) зэрэг стандарт үнэлгээнүүдийн тусламжтай үнэлгээ хийж оношилдог.

 

Аутизмын хүрээний эмгэг нь заримдаа 18 сар хүрэхээс өмнө оношлогдож болдог боловч 24 сар хүрсний дараагаар оношийг илүү баттайгаар тавих боломжтой болдог. Хэрвээ аутизмын шинжүүд илэрч байгаа бол Аутизмын үнэлгээг аль болох эрт буюу 2 нас хүрмэгц нь хийлгэж, нотолгоонд суурилсан интервенцэд хамруулах нь чухал. Эрт интервенц буюу 3 наснаас өмнө эхэлсэн АВА эмчилгээ хожуу эхэлснээс асар ялгаатай үр дүн өгдөг.

CARS 2 (Childhood Autism Rating Scale), ADOS (Autism Diagnostic Observation Schedule) гэсэн үнэлгээний аргууд нь хоёулаа аутизмын оношилгоонд ашиглагддаг олон улсын стандарт аргууд юм. Эдгээр үнэлгээг тусгайлан мэргэшсэн мэргэжилтнүүдийн хүүхэдтэй харьцах үнэлгээнд 1 цагаас илүү хугацаа шаардлагагүй байдаг бөгөөд аль ч улсад ерөнхийдөө төлбөр өндөр, үнэлгээний дараах зөвлөгөө гэж ихэнхдээ байхгүй, АВА терапи зэрэг үйлчилгээнүүд нь тусдаа нэмэлт төлбөртэй байдаг. Аутизмын стандарт үнэлгээг хэд хэдэн улстай харьцуулсан харьцуулалтыг дараах хүснэгтээс харна уу.

Аутизмын үнэлгээний харьцуулалт.jpg
bottom of page