top of page
Хөгжлийн хоцрогдлийн нөхөхөд туслах дүрсжүүлсэн багц номууд
Screen Shot 2022-05-31 at 16.37_edited.png

Дүрсжүүлэн бэлдсэн тусгай номыг хүүхэдтэйгээ харилцан унших нь Аутизмын хүрээний эмгэг, Хэл ярианы хоцрогдол бэрхшээл болон Оюуны бэрхшээл зэрэг ямар ч хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн хэл яриа, харилцааны чадвар, уншиж сургах зэрэгт асар чухал үүрэгтэй гол хэрэгслүүдийн нэг билээ.

Австралийн засгийн газрын санхүүжилтээр Зориг Сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрийн оролцогчид болох A*READ Project - Mongolia Төслийн багийнхан Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академитай хамтран нийгэмд сайн сайхныг бүтээхээр зорин Монгол улсын 10’000 гаруй гэр бүлүүд болон хөгжлийн эмгэгээсээ болоод сургуульд суралцаж чадахгүй байгаа 3’000 гаруй хүүхдүүдэд зориулан 6 бүлэг (Хэл ярианы ур чадвар, Зан авирын асуудлуудыг багасгах, Дээрэлхэлтийн эсрэг, Өөрийгөө хамгаалах, Аюулыг ойлгуулах, Нийгмийн харилцааны ур чадвар, Өөртөө итгэх тууштай байх) чадварыг хөгжүүлэх 34 номыг цахим хэлбэрээр бүтээж, олон нийтэд нээлттэйгээр байршууллаа. Мөн эдгээр 34 номноосоо түүвэрлэн хэвлэмэл хэлбэрээр бэлтгэн, номны агуулга нэн шаардлагатай байгаа хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд, сургуульд үнэ төлбөргүй тараагаад байна.

Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академи нь эдгээр номуудыг бүтээхэд оролцохоос гадна академийн мэргэжлийн АВА терапистууд нь дээрх тусгай номуудыг хүүхэддээ хэрхэн уншиж өгөх, хүүхдийнхээ хэл яриа, харилцаа зэргийг хөгжүүлэх вэ сэдэвтэй видео хичээлүүдийг бэлдэж та бүхэндээ хүргэж байна. Та өөрийн сонирхсон номыг цахим хэлбэрээр татан авч, хүүхэдтэйгээ хамт уншаарай.

Номны нээлт амжилттай боллоо

2022 оны 6 сарын 1-ны Эх үрсийн баярын өдрөөр "АУТИЗМТАЙ БОЛОН БУСАД ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХӨД ТУСЛАХ ДҮРСЖҮҮЛСЭН БАГЦ НОМУУД" дүрсжүүлсэн номоо бэлэн болгон нээлтээ хийлээ. Нийт 34 ном маань цахим хэлбэрээр бэлтгэгдэн олон нийтэд хүрэхээс гадна, эхний хэвлэмэл ботиороо хүүхдүүд болон эцэг эхчүүддээ давхар бэлэг барилаа. Эхний боть номонд энэхүү 34 номоос түүвэр болгож 6 ном нь орсон юм.

bottom of page