top of page

Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академийн АВА терапистуудын ажиллах зарчим, зэрэглэл

Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академийн АВА терапистууд дараах 4 шатлалаар сурч бэлтгэгдэн, багаараа ажилладаг.

ranking.png

Autism & Exceptional Children’s Academy follows a structured system for assessing and ranking ABA therapists.

Зөвлөх АВА терапист

3-р түвшний Ахлах АВА терапист

2-р түвшний Ахлах АВА терапист

1-р түвшний АВА терапист

1-р түвшний АВА терапист

  • Үр дүнтэй АВА терапи хийх, АВА терапийн онолд байнга суралцана

  • Зорилт, протоколын дагуу АВА терапиг алдаагүй зөв, үр дүнтэй хийхэд байнгын суралцана

  • Хүүхдүүдтэй тулж ажиллана

  • Зааврын дагуу дата хөтөлнө

  • Шийдэж чадахгүй зан авирын болон бусад бэрхшээлийг ахлах түвшний АВА терапистуудаас тусламж авч шийдвэрлэнэ.

2-р түвшний Ахлах АВА терапист

  • АВА, ААС терапи, хэл заслыг зааврын дагуу алдаагүй ажиллах чадвартай байна

  • АВА, ААС терапи, хэл заслыг ямар ч онцлогтой хүүхдэд үр дүнтэй хийх болон зан авирын асуудлуудыг шийдэх аргачлалд байнгын суралцаж хөгжинө

  • Хүүхдүүдийн хөгжлийн зорилтуудыг (эзэмших эсвэл арилгах шаардлагатай зан авир, мэдлэг, чадваруудын) урьдчилсан байдлаар гаргаж 3-р түвшний Ахлах АВА терапистаар хянуулж батлуулна

  • 1р түвшний АВА терапистуудыг практик АВА терапийн протоколыг зааврын дагуу, алдаагүй, үр дүнтэй гүйцэтгэж сургана

  • Хүүхэдтэй шаардлагатай тохиолдолд тулж ажиллана

  • Өөрийн хэмжээнд шийдвэрлэж чадахгүй зан авирын болон бусад бэрхшээлийг 3-р түвшний ахлах АВА терапистаас тусламж авч шийдвэрлэнэ.

  • Өөрийн сонирхлоор нарийсан мэргэшиж эхэлнэ (Арт терапи, Спорт терапи, ААС терапи, тоглоомд суурилсан АВА гм)

3-р түвшний Ахлах АВА терапист

  • АВА, ААС терапи, хэл заслыг зааврын дагуу алдаагүй ажиллах чадвартай байна

  • АВА, ААС терапи, хэл заслыг ямар ч онцлогтой хүүхдэд үр дүнтэй хийх болон зан авирын асуудлуудыг шийдэх чадвар боломжийн сайн байх бөгөөд эдгээр чадварт үргэлжлүүлэн байнгын суралцаж хөгжинө

  • 2-р түвшний Ахлах АВА терапистын боловсруулсан хүүхдүүдийн хөгжлийн зорилтуудыг (эзэмших эсвэл арилгах шаардлагатай зан авир, мэдлэг, чадваруудын) хянаж батална

  • 2-р түвшний ахлах АВА терапистуудыг практик дээр зөвлөж сургана

  • Хүүхэдтэй шаардлагатай тохиолдолд тулж ажиллана

  • Өөрийн хэмжээнд шийдвэрлэж чадахгүй зан авирын болон бусад бэрхшээлийг Зөвлөх түвшний АВА терапистаас тусламж авч шийдвэрлэхээс гадна олон улсын туршлагаас бие даан судалгаа хийж практик дээр амжилттай нэвтрүүлэх аргад суралцана.

  • Өөрийн сонирхлоор нарийсан мэргэшсэн байна (Арт терапи, Спорт терапи, ААС терапи, тоглоомд суурилсан АВА гм).

  • Хүний нөөц, менежментийн чиглэлээр суралцаж эхэлнэ.

  • Зөвлөх АВА терапистын хяналт, зөвлөгөөний тусламжтайгаар Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академийн салбарыг удирдаж болно.

Зөвлөх АВА терапист

  • 1,2,3р түвшний АВА терапистуудыг мэдлэг чадвараа дээшлүүлж, түвшин ахих боломжийг бүрдүүлж, өөрсдийн хэмжээнд шийдвэрлэж чадахгүй асуудлуудад нь зөвлөгөө өгнө

  • Бусад улсын нотолгоонд суурилсан үр дүнтэй АВА терапийн шинэлэг аргачлалуудыг байнга судалж, байгууллагын практикт нэвтрүүлнэ

  • Өөрөө шинэ үр дүнтэй АВА болон бусад терапийн аргачлал боловсруулж, гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлэх чадвартай байна.

  • Бие даан Аутизм Онцгой Хүүхдүүдийн Академийн салбарыг удирдаж болно.

bottom of page