top of page

ЗАН ҮЙЛ ЗАСАЛ ( АВА ТЕРАПИ)

Бид нотолгоонд суурилсан дараах терапи, интервенцүүдийн тусламжтайгаар аутизм, тусгай хэл ярианы бэрхшээл зэрэг хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн хэл яриа, харилцааг хөгжүүлж, зан авирын асуудлуудыг багасгах зэрэг үйлчилгээ үзүүлж байна:

  1. Зан үйл засал буюу АВА терапи (аутизмын хамгийн үр дүнтэй эмчилгээний аргад тооцогддог)

  2. ААС терапи буюу хэл яриаг орлуулах, дэмжих хэрэгсэл ашиглан хүүхдийг хөгжүүлэх арга

  3. Хэл, авиа засал

  4. Тусгай хэрэгцээт боловсрол (академик чадвар, зураг зурах чадвар гм олон төрлийн зорилтот чадваруудыг ямар ч хүүхдийн онцлогт тохируулж заах аргачлал боловсруулан заах ухаан)

​Манай АВА терапийн ангид хамрагдах давтамж, хугацаа:

date.png
urgency.png

Жич:

Даваа - Баасан 14.30-16.30 цагийн хооронд (1 удаа 120 минутын турш АВА терапи) 

7 хоногт 2,3,4 удаа явах хувилбаруудаас сонгон манай АВА терапид хамрагдах боломжтой.

 

Аутизм зэрэг хөгжлийн онцлогтой хүүхдэд аль болох цаг алдахгүй, бага наснаас нь (2 наснаас) эрчимтэй АВА засалд, аль болох олон цагаар явуулах нь хамгийн өндөр үр дүнд хүргэнэ.

Судалгаагаар 7 хоногийн 40 цагийн АВА авах чухал гэдэг ч манай туршлагаар, эрт хамруулсан (3 наснаас өмнө АВА терапийг эхлүүлсэн), гэр бүлийн оролцоо сайн (бидний заавар зөвлөмжөөр гэртээ давхар хүүхэдтэйгээ ажилладаг), хавсарсан бэрхшээлгүй (ADHD, оюуны бэрхшээл, дундаас хүнд зэргийн зан авир бэрхшээл ба сэтгэл хөдлөл, мэдрэхүйн өөрчлөлтүүд) хүүхдүүд 7 хоногийн 2 удаа хамрагдахад үр дүн сайн байгаа.

 

Харин нэмэлтээр хүүхэдтэйгээ өөрсдөө ажиллах цаг гаргах боломжгүй бол 7 хоногт илүү олон өдөр АВА-д явуулах нь чухал.

Манай ABA терапид хэрхэн хамрагдах вэ?

Манай АВА терапийн орон тоо хязгаарлагдмал тул бид хүсэлтээ илэрхийлсэн гэр бүлийг хүлээлгийн жагсаалтанд оруулж, орон тоо гарах бүрд оноо болон хүлээлгийн дарааллын дагуу хамруулна.

register.png

Бид танд 7 хоногийн дотор бүртгэлийн код илгээх  бөгөөд хүлээлгийн жагсаалтаас кодын дагуу бүртгэлээ хараарай.

Screen Shot 2023-08-20 at 11.22.58.png

Дээрх жагсаалтаас та хүүхдээ манай АВА терапийн хүлээлгийн жагааалтийн хаана байгааг хараарай.

bottom of page