top of page
Хүүхэд бүрийн өнөөдрийн амжилтанд хүрсэн түүх өөр 

А-ЫН ТҮҮХ
/3 НАС 6 САРТАЙ ХҮҮ/

Screen Shot 2024-08-19 at 11.58_edited.j

"Манай хүүхдийн цэцэрлэгийн багш нь аутизмтай гэж би бол хэлэхгүй, гайгүй шдээ гэсэн, би ч бас хүүгээ аутизмтай гэж бодохгүй байна" гэж эцэг эхийн нэг нь хэлж байхад ойр дотны өөр хэн нэгэн нь "үгүй, хэл ярианы хоцрогдлоос гадна зан авирын хувьд бэрхшээлүүд байна, эртхэн ямар нэг асуудал байгаа эсэхийг тодорхойлуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг сайн авах хэрэгтэй гэж ойлгосон" гээд санаа зовж манай байгууллагад хандах тохиолдол цөөнгүй.

 

Ийм асуудлын нэгэн жишээ болгож А хүүгийнхээ түүхийг танилцуулж байна:

А-ЫН ЭЭЖИЙН ДУРСАМЖ: 

Танай хүү өөр байна аа, мэргэжлийн байгууллагад хандсан нь дээр гэсэн эмч дүүгийнхээ шахалтаар бид хүүгээ анх 3 нас 6 сартайд нь мэдрэлийн эмчид үзүүлж байсан. Тэгээд өөр мэргэжлийн үнэлгээ хийлгэсэн нь дээр гэсэн тул Аутизм Ба Бусад Онцгой Хүүхдүүдийн академид 2 сарын дараа үнэлгээ хийлгэж аутизмтай байна гэсэн онош авсан.

Энэ хоорондоо аутизмын группүүдээс мэдээллүүд авч эхэлсэн. Бас нэг хүүхдийн хэл яриа хөгжлүүлэх онлайн сургалтанд сууж үзсэн ч тэр үедээ сэтгэл зүй маань бэлэн биш байсан болохоор ч тэр үү яг юу яаж  хийх талаар бүрэн ойлгож чадахгүй байсан. Тиймээс тодорхой үр дүн гараагүй.

Мөн яг аутизм гэж бол биш байх, анхаарал дутмагшлын хам шинж, хэл ярианы хоцрогдол байх шиг байна 6 сар дахиад харъя гэж дүгнэсэн газрууд ч байсан. Мөн хүү маань ойр зуурын команд ойлгодог, нүүр нүдрүү хардаг, цэцэрлэг дээрээ үеийн хүүхдээсээ хоцрогдол гэх зүйл бидэнд бол ажиглагддаггүй байсан тул ялангуяа нөхөр маань одоо хүртэл хүүгээ аутизмтай гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

2024 ОНЫ 3 САР: А НЬ АУТИЗМ БА БУСАД ОНЦГОЙ ХҮҮХДҮҮДИЙН АКАДЕМИЙН ТЕРАПИД ХАМРАГДАЖ ЭХЛЭВ

А анх академийн АВА терапид хамрагдах үедээ өөрийнхөө хүссэн зүйлээ авах эсвэл эрхлэх зорилгоор л 1-2 үгээр өөрийгөө илэрхийлдэг, зөвхөн маш хааяа сайхан ааштай, хүссэн үедээ л бусдын үгэнд ордог, бусдын хэлсэн үг, харилцах оролдлогыг анхаарч тоодоггүй, ихэвчлэн биелүүлдэггүй, ойролцоо насны хүүхэдтэй үгээрээ тохирсон байдлаар харилцан тоглодоггүй, өөрийнхөө хүссэнээр болохгүй бол бусдыг цохих, өшиглөх зэргээр гэмтээдэг, бусдын үгэнд орох маш дургүй , зан авирын асуудал ихтэй хүү байсан.

 

А-ын ээж нь хүүгийнхээ даалгаврыг маш сайн нь хийлгэж, бидний заавар зөвлөгөөг тууштай хэрэгжүүлж, бидэнтэй сайн баг болж хамтарч ажилласны үр дүнд манай академид 3 сарын турш АВА терапид хамрагдах хугацаанд зан авирын асуудлууд мэдэгдэхүйц багасаж, үгийн баялаг мэдэгдэхүйц сайжирч чадсан.

АВА ТЕРАПИЙН ЭХЭН ҮЕД

АВА терапид хамрагдаж эхлээд зөрүүдлэх, догширч бусдыг гэмтээх үйлдэл хийхгүй болсон үед хийгдсэн бичлэг:

А нь анх ойр зуурын хүсэлт ойлгож биелүүлэхгүй байна

 

АВА ТЕРАПИ ЭХЭЛСНИЙ ДАРААХ ҮР ДҮН

А маань багшийн үгийг анхаарч сонсдог болж, зөрүүдлэх нь мэдэгдэхүйц багассанаас гадна өмнө нь чаддаггүй байсан зүйлсээ хурдан суралцсан.

АВА ТЕРАПИ ЭХЭЛСНИЙ ДАРААХ ҮР ДҮН

А-ын хэл яриа, үгийн баялаг эрчимтэй хөгжиж ахисан түвшний нэрлэлт хийж чаддаг болсон

АКАДЕМИЙН АВА ТЕРАПИД ХАМРАГДААД 3 САРЫН ДАРААХ А-ЫН ЭЭЖИЙН ДҮГНЭЛТ:
Хүүхдийн тархины гол чухал хөгжлүүд 3 наснаас өмнө явагдаж, 5 нас хүрэх үед ихэнх хөгжил явагдаж дууссан байдаг. Иймд хөгжлийн онцлогтой хүүхдэд 3 наснаас өмнө авсан арга хэмжээ хамгийн өндөр үр дүнг үзүүлж, 5 наснаас хойш авсан сургалт, эмчилгээний үр дүн мэдэгдэхүйц багасдаг. Иймд аав ээж нар төрсөн цагаас нь эхлэн хүүхдийхэээ хөгжлийг насандаа тохирсон байгаа эсэхийг ажиглаж, хэрэв ямар нэг бэрхшээл, хоцрогдол ажиглагдаж байвал хүүхдийнхээ хөгжлийг хурдасгах алхмуудыг хийх, ямар үед мэргэжлийн байгууллагад хандаж оношлуулах, зөвлөгөө авахыг мэддэг байх чухал ач холбогдОЛТОЙ

 

Мөн дараах зүйлсийг эцэг эх асран хамгаалагчид ойлгох чухал: 
1. Зарим аутизмтай хүүхэд нүүр нүд рүү сайн хардаг, зарим нь үгээрээ чөлөөтэй ярьж, ойлгох чадвар сайн ч байх тохиолдол бий. 
2. Хүүхэд аутизмтай бол асуудалтай, аутизмгүй бол асуудалгүй гэсэн үг биш
3. Аутизмын стандарт үнэлгээгээр мэргэжлийн хүн үнэлгээ хийж онош тавьсан бол оношийг буруу тавих боломж байхгүй.

А хүү маань холын аймгаас зорьж ирж хамрагдаж богино хугацаанд маш чухал чадваруудаа эзэмшсэнд бид баярладаг ч хэл яриа, харилцаа нийгэмшлийн ахисан түвшний чадвараа хөгжүүлэх сургалтад үргэлжлүүлэн хамрагдаж чадаагүй нь бага зэрэг харамсалтай.

А хүүдээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье ээ! Мундаг ээж нь хүүтэйгээ үргэлжлүүлэн тууштай ажиллаарай!

Screen Shot 2024-10-23 at 10.47_edited.jpg

Урам зориг өгөх амжилтын түүхүүд цуврал #5 

bottom of page